Batireedvi

2011-02-22

Хоол ба гоо сайхан

Чипс их идвэл галбиргүй болно

Таны идэж буй хоол хүнс эрүүл мэндийн эцсийн үр дүн гэсэн үг. Эрүүл мэнд гоо сайхнаа хэвээр нь авч үлдэхийн тулд ямар хоол хүнс хортойг мэддэг байх нь чухал. Бид та бүхэнд эрүүл мэнд, гоо сайханд хортой зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.

Чихэр, амттан. 
Арьсны онцлог шинж удамшиж үлдэх магадлалтай байдаг. Амттан ходоодны ханыг цочроож, өөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ бид арьсаа байнга зөв цэвэрлэж чаддаггүйтэй холбоотой. Тиймээс арьсны нүх сүв бөглөрч, батга гарч эхэлдэг. Чихэрлэг талх ч мөн ашиггүй бүтээгдэхүүн. Ялангуяа халуун байх үед нь идэх хэрэггүй. Ийм талх удаан боловсорч, бие махбодод шингэх нь удаан байдаг. 

Чипс 
Энэхүү төмсөөр хийсэн, шаржигнасан, зугаатай амттан гоо сайханд бас л хортой. Чипсэнд консервант, будагч бодис болон бусад химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Чипс гурилан бүтээгдэхүүн шиг нүүрс усаар баялаг тул биеийн галбирт муугаар нөлөөлдөг. Ийм хүнс нэмэгдэх нь целлюлит үүсэх гол хүчин зүйл болдог. 

Пиво 
Пивоны хөрөнгөнд В-ийн бүлгийн витамин, биотин агуулагддаг, арьсыг толигор торгомсог болгодог гээд ашиг тусын нь талаар өчнөөн л сонсч байсан биз ээ. Гэхдээ ашигтай хэмээн литр литрээр нь уух нь ухаалаг санаа биш. Пиво нь хоолны дуршлыг нэмэгдүүлдгээс хэт их идэх гээд байдаг болчихдог. . Пиво ихээр ууснаас болж нүүр хавагнаж, нүдний доод зовхи харлаж, жижиг батганууд гарч эхэлнэ. 

Хийжүүлсэн ундаа 
Хийжүүлсэн ундаанд байдаг кофеин, будагч бодис, үнэр, амт оруулагч нь бүгд ходоод гэдэсний үйл ажиллагаанд муу нөлөөтэй. Энэ нь цаашид арьсанд муугаар нөлөөлж, ядарсан, хөгширсөн харагдуулж, уян зөөлөн чанарыг нь алдагдуулдаг. Хэрвээ та хийжүүлсэн ундаанаас салж чадахгүй байвал нимбэгний хольцтой зөөлөн хийжүүлсэн ус уугаарай. Энэ нь гэдэс цэвэрлэдэг. 

Утсан мах, хиам. Хэрэв та хиамны хорхойтон бол үүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй. Утсан хүнс нь ходоодны ханыг цочроож, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагдаг. Үүнээс болж бие махбодод шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг.

 


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1177 удаа

Сэтгэгдлүүд

2011-11-10 -

Бичсэн: Зочин
saihan bailaa
. Шууд холбоос

2011-11-10 -

Бичсэн: Зочин
chamaig hen gedeg we
. Шууд холбоос

2011-11-10 -

Бичсэн: Зочин
vneheer sain blaa chinii hiisen ym баяртай байна баяртай байна
. Шууд холбоос

2011-09-22 -

Бичсэн: Зочин
thank's
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Rashaan
. myadagaa
. oyun
. ariuna
. Mijiddorj
. Natsagaa
. saraa
. duuya
. bayarmaa
. barhas

Найзууд

Тоолуур

Миний блогийн 3425946 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн